“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2016 УЛСЫН УРАЛДААНЫ ЕВРОПИЙН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ

 Мэдээний зураг

Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага:

-“Дараах зорилгуудын аль нэг зорилгод нийцсэн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-28 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно. Үүнд:
o Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн
o Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах, сурч боловсроход чиглэсэн
o Байгалийн нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжсэн, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн

- Уралдаанд оролцох 1 баг 2 өөр санаа, бүтээлтэй оролцож болно.
- Уралдааны бүсийн шалгаруулалтын эхний шатыг Берлин хотод 4-р сарын 3-нд зохион байгуулна.
- Оролцогч өөртэйгөө нийлээд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байна. /аав, ээж, ах, эгч, найз болон багш нь багийн гишүүн байж болно./ Багийн нэг гишүүн нь сүүлийн 3-р шатад УБ хотод багаа биечлэн төлөөлөх боломжтой байх ёстой. /Биечлэн хүрэлцэн ирэх боломжтой юм уу эсвэл Улаанбаатар хотоос багийн нэг гишүүнээ бүрдүүлэх/ Багаа төлөөлөх гишүүний нас 28-с хэтрэхгүй байх ёстой.
- Оролцогч нь хөгжөөн дэмжигчидтэй байж болно. 
- Оролцогч боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байж болно.

- Оролцогч санаагаа германаар тайлбарлаж болно.

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-2016” УРАЛДААНЫ ҮЕ, ШАТ, ХУГАЦАА

1-р шат, 4-р сарын 3, Берлин хотноо

Уралдаанд оролцогч залуус уралдааны зорилгод нийцсэн техникийн шийдлийн санаа болон бүтээлээ 3 минутын дотор шүүгчдэд тайлбарлан танилцуулна. Багийн ахлагч буюу үндсэн оролцогч шүүгчийн өмнө гарах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд туслах гишүүн нэмэлт тайлбар хийж болно. Шүүгчид тэдгээрээс уралдааны зорилгод нийцсэн, амьдралд хэрэгжих боломжтой нийт 100 санаа, бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ.

2-р шат, 4-р сарын 30, Онлайнаар оролцох

I шатнаас шалгарсан 100 санаа, бүтээлийг хөгжүүлэх зорилгоор механик, электроникийн сургалт зохион байгуулна. II шатанд оролцогчид бүтээлийнхээ ажиллагаа, зорилгоо биелүүлж чадаж буйгаа тайлбарласан 5 минутын видео бичлэг ирүүлнэ. Шүүгчдийн асуултад онлайнаар хариулж тайлбарлана. Шүүгчид шинэ санаа шийдлүүд бодитой биет бүтээл болсон, үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг нягтлан 30 бүтээлд дараагийн шатанд өрсөлдөх эрх олгоно.

3-р шат, 5-р сарын , УБ хот

Энэ шатанд бүтээл бүрэн ажиллах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэх шалгуурыг давна. 3-р шатны шалгаруулалтын өмнөх өдрүүдэд үзэсгэлэнд бүтээлээ оролцуулж олон нийтэд танилцуулна. Шилдэг 30 бүтээлээс эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, цаашид бизнес болон хөгжих байдал, нийгэмд болон байгальд орчинд үзүүлэх нөлөөг нь харгалзан 1-3-р байраар дүгнэн ялагчийг тодруулна. Эдийн засгийн үр ашиг, хэрэглэгчдийн үнэлэмжийг тодорхойлоход шаардлагатай зах зээлийн тандалт судалгааг телевизийн зүгээс зохион байгуулж хийнэ. Уралдааны төгсгөлд хэрэглэгч болон бизнесийн байгууллагын санал хүсэлтээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Европийн бүсээс оролцож буй багийн ахлагч биечлэн ирж оролцож чадахгүй тохиолдолд багийн нэг гишүүнээ төлөөлүүлэн биечлэн оролцуулах ёстой. /Энэ тохиолдолд багийн нэг гишүүнээ Монголоос бүрдүүлбэл зохистой/

ШҮҮЛТИЙН ЗАРЧИМ

1-р үе шат Шүүгчид оролцогчийн бүтээл болон санааны амьдрал, хэрэглээнд хэрэгжих боломж, уралдааны зорилгод нийцэж буйг харгалзан шүүнэ.

2-р үе шат Шинэ санаа шийдэл нь бодитой бүтээл болсон, үүргээ гүйцэтгэж, зорилгоо биелүүлж буй эсэхийг харгалзана

3-р үе шат Шинэ бүтээлүүд бүрэн ажиллаж, хэрэглэгчдийн хэрэгцээ болон шаардлагыг хангах эсэхийг харгалзана. Эдийн засгийн хувьд үр ашигтай эсэх цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрэх боломж, нийгэмд үзүүлэх нөлөөг тооцоолон үнэлгээ өгнө

Бүртгүүлэх зарчим:

- Бүртгэлийн маягтыг бөглөөд zzb@mnb.mn хаягаар ирүүлэх эсвэл Берлин хот дахь ЭСЯ-д биеэр очиж бүртгүүлнэ.

Уралдааны шагналын сан

1-р байр 1: МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор 4 жил суралцах тэтгэлгийн эрх 
10 сая төгрөг
2-р байр 1: МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор 4 жил суралцах тэтгэлгийн эрх 
3 сая төгрөг
3-р байр 3: тус бүр МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор мэргэжлээрээ элсэн суралцах эрх 
1 сая төгрөг

Шилдэг 15 оролцогч:
Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит шагнал, мөнгөн шагнал

Холбоо барих хүн:

Берлинд дэх ЭСЯ ны консулын хэлтсийн дарга, элчин зөвлөх Батмөнх Утас: +4917643341131
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн тэргүүн Б.Энхтүвшин Утас: +4917629249236

Залуу зохион бүтээгч 2016 улсын уралдааны хаяг:

Ерөнхий шүүгч Ч.Лодойравсал 88001227 Төслийн удирдагч Д.Туул 99091883
Facebook хаяг: Залуу зохион бүтээгч Email хаяг: zzb@mnb.mn 
ЦАХИМ ХУУДАС: ZZB.MNB.MN

Залуу зохион бүтээгч 2016 улсын уралдаан




Copyright © 2024 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз.